
Сүнсний сэрэлт
ХОВСЫН ЭМЧИЛГЭЭ ба МОНГОЛ БӨӨ МӨРГӨЛ

Cайн байна уу ?

Манай байгууллага нь 2014 онд Монголчуудын язгуур өв соёл, уламжлалт зан заншил, эртний эрдэм мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор байгуулагдаж 10 дахь жилдээ үйл ажиллагаагаа олон чиглэлд өргөжүүлэн ажиллаж байна.
Бид эртний их мэргэдийн оюуны сор бүтээл болсон судруудыг өртөөлөн түгээх, далд ертанц, зөн билиг, сүнсний сэрэлт, бие хүний хөгжилд чиглэсэн сургалтуудыг явуулахын зэрэгцээ хүний далд ухамсар, сүнс хүрдний мэдээллийг оношилж, удмын ургийн модны мэдээллийг тодруулан таниулж, шаардлагатай тохиолдолд засал, тахилга, зан үйлүүдийг хийж, зөвлөгөө өгдөг.
Нийт 90 орчим үндсэн гишүүдтэй, 1000 орчим дэмжигч гишүүдтэй. Сүүлийн жилүүдэд үндсэн үйл ажиллагаа тэлж, алтернатив анагаах ухааны салбарт байгаль эмчилгээ, сэтгэл эмчилгээ, сүнс эмчилгээ, мэдээлэл эмчилгээ, ховс эмчилгээг түлхүү хөгжүүлж ажиллаж байна.
Манай бүлд хэцтэй хэцгүй улаач, бөө гэгээн тархитан, бясалгагч, оюун бодлын хүчтэн, шидийн тамгатан үйл дэмнэгч зэрэг далд ертөнц Тэнгэр оршихуйтай холбогдож, Өвгүд, дээдэстэйгээ харьцдаг олон сайхан Тэнгэр заяат хүмүүс байдаг.
Манай байгууллага 2024 оноос гадаад хамтын үйл ажиллагаагаа хөрш улсууддаа өргөжүүлж, Монгол туургатан, элэг нэгтэн ахан дүүсийнхээ дунд хадгалагдан ирсэн Монгол ухаан, Монгол өв соёл, Монгол өвгөдийн эрдэм мэдлэгийг хамтран судалж, дэлхийн бусад улс орнуудад хамтран хүргэж түгээн, таниулан ажиллаж байна.
Бидний танд санал болгох үйлчилгээ

Бидэнтэй хамтран ажиллах 6 эерэг шалтгаан

1. Үнэн бодит байдал
Ямарч асуудалд шалтгаан заавал байдаг. Эмчилгээний гол зорилго нь ил харагдах шалтгийг нь бус, далд байх үнэнийг нь олж харж, шалтгааныг нь зөв тодрхойлж, асуудлын үндсийг таслах явдал юм. Ингэсэн тохиолдолд тухайн хүн тэр өвчнөөр өвдөхгүй, асуудалд дахин орохгүй байх нөхцөл бүрэн бүрддэг. Жишээ нь: Бид засал эмчилгээний үр дүнг явц дунд нь тухайн хүний бие сэтгэлд заавал мэдрүүлж, хэрхэн явагдаж буйг нь таниулдаг учир эмчилгээнд хамрагдсан ихэнх хүмүүсийн амьдрал, эрүүл мэндэл, ажил төрөлд эерэг үр дүн гарсан байдаг.

2. Мэргэжлийн өндөр төвшинд ажилладаг туршлагатай хамт олон
Манай хамт олны 90% нь улаач нар байдаг. Тиймээс олон жилийн турш далд ертөнц, зэрэгцээ ертөнц, сүнсний ертөнцөд өөрсдөө суралцаж хөгжсөний зэрэгцээ өвдөж зовсон олон хүнд үйлчилгээ үзүүлэнгээ олон бэрх асуудлуудтай нүүр тулж, зөв оношилж, зөв анагааж чадсан арвин туршлагатай хамт олон та бүхэнд үйлчилнэ. Мөн ховсын сургалтын явцад улаач нараас сургалт, зөвлөгөө авах, засал домын үйлчилгээ, сэтгэл заслын эмчилгээ авах боломжтой.

3. Чанартай + Бүх төрлийн үйлчилгээг авна
Нарийн мэргэжилтэй, өндөр боловсролтой улаач нар хүн тус бүртэй тулж уулзан, тулгамдсан асуудлынх нь гүнд нэвтэрч, асуудлын голомт шалтгааныг гүн ухааны болоод шинжлэх ухааны төвшинд хослуулан тайлбарлах, оновчтой хариулт өгөх чадвартай.

4. Итгэл найдвар
Бидний үйлчилгээний эрхэм зорилго бол хүний сэтгэлд хүрсэн, хүсэл зорилгод нь нийцсэн чанартай үйлчилгээг зорьж ирсэн хүн бүрт үзүүлж, ховсын засал эмчилгээний дараа хүн бүр эерэг хандлага, үйлдэлтэй болж, ирээдүйдээ илүү итгэл найдвартай амьдарч, сэтгэлийн амар амгалангаа бий болгоход нь туслах явдал юм.

5. Байгаль дэлхийд ээлтэй
Техник технологи сайжран хөгжихийн хирээр хү н төрөлхтөн бид санаатай болоод санамсаргүйгээр байгаль дэлхийдээ хор хөнөөлийг ихээр учруулж байна. Манай өргөөнөөс зохион байгуулагдаж аливаа зан үйл, арга хэмжээ, тахилга нь байгальд ээлтэй байдлаар зохион байгуулагддаг. Жиш: ус, цахилгааныг гамнан хэрэглэх, хог хаягдлыг багасгах, дахин сэргээх, бус булаг шанд горхийг хамгаалах, ой мод бут, өвс ногоог ургамлыг хамгаалах гэх мэт.

6. Хүмүүнлэг
Биднийг зорьж ирэхдээ хүмүүс биднээс багагүй хүлээлттэй, нэлээн найдлага өвөртлөн ирдэг. Тиймээс бид хүн бүрт тулгарсан асуудлыг мэргэжлийн төвшинд шийдэхийг зорилго болгон ажиллахаас гадна илэн далангүй нээлттэй харилцаанд эмчилгээ хийвэл өндөр үр дүнтэйг тооцож, үйлчлүүлэгч нартайгаа дулаан уур амьсгалтай орчинд ойр дотно харилцааг үүсгэн ажиллахыг хичээдэг.
Ховс Заслын Эмчилгээ ба Сургалт
Ховс заслын 14 хоногийн сургалт эмчилгээ, энэ хугацаанд баясалгал эдгэрэлийн эмчилгээ хийгдэнэ.
15/05/25 | 28/05/25 | 3100€ | 2800€ | Дүүрсэн |
08/06/25* | 23/06/25* | 3100€ | 2800€ | Нээлттэй |
14/09/25 | 29/09/25 | 3100€ | 2800€ | Нээлттэй |
05/10/25 | 20/10/25 | 3100€ | 2800€ | Нээлттэй |
*Нар буцах өдөр Бөөгийн онцгой үйлтэй 22/06/2025.
Эхлэх огноо
Дуусах огноо
Үнэ 2-4 хүн
Үнэ 5-8 хүн
Нөхцөл

БӨӨГИЙН АЯЛАЛ
Манай 14 хоногийн бөөгийн сургалт, аялал нь Монголын эрчим өндөр байгалийн үзэсгэлэнт газруудад (Орхоны хөндий, Цэнхэрийн халуун рашаан, Цагаан нуур, Тэрэлж, ХАЙХЭМ I, ХАЙХЭМ II төв) явагдаж бөөгийн олон зан үйлээр баялаг юм.
15/06/2025* | 28/06/25* | 2700€ | 2400€ | Баталгаажсан |
*Нар буцах өдөр Бөөгийн онцгой үйлтэй 22/06/2025.
Эхлэх огноо
Дуусах огноо
Үнэ 2-4 хүн
Үнэ 5-8 хүн
Нөхцөл
