
Сүнсний сэрэлт
ХОВСЫН ЭМЧИЛГЭЭ ба МОНГОЛ БӨӨ МӨРГӨЛ
1. СҮНСНИЙ ТУХАЙ АНХАН ШАТНЫ СУРГАЛТ
СУРГАЛТЫН АГУУЛГА
Сүнсний тухай анхан шатны сургалтаар байгаль дэлхий дээр оршиж буй хүн, амьтан, ургамал, мод, чулуу бүхэн амьтай, сүнстэй, зорилготой, эзэнтэй талаар дэлгэрэнгүй танилцуулна. Бүх зүйлс арга билиг, хар цагааны эрчмийн тэнцвэр дээр тогтож байдаг жамтай, зүй тогтолтой бөгөөд аль нэг тал руу хэтийдэх аваас мөхөх аюултай.
Сүнс хүртэл эрчмээс бүтдэг учраас өөртөө тохирох эрчмээр хооллодог. Хүний бодол, үг, үйлдлээс гарах сөрөг хар эрчмүүд бусад эрчимт орон зайд нөлөөлж сөрөг үр дагаврыг үзүүлдэг бол, зөв бодол сайхан үг үйлдлээс ялгарах эерэг эрчмүүд нь хүрээлэх оршихуй орон зайд эергээр нөлөө үзүүлж дэмнэдэг билээ.
Хүний махан биед тухайн хүний мэдээллийн ердөө 5 орчим хувь, үлдсэн 95 хувь нь сүнсэн бие, түүний эрчим мэдээллийн орон зайд оршдог. Иймд сүнсэн бие болоод түүний орон зайг таньж мэдсэнээр өөрийнхөө далд чадамжуудыг бүрэн нээх боломжтой.
Яагаад махан бие чилээрхэн өвдөөд байгааг, юуны учир гуниг гутрал, уур бухимдал, донтолт гэх мэт сэтгэлийн сөрөг шинжүүд илрээд байгааг, яагаад эд хөрөнгө, мөнгө тогтож өгөхгүй, бүтэлгүйтээд, амьдрал санаснаар болохгүй байх шалтгааныг таних, “арга билиг” хосолсон энэ ертөнцөд юуны учир мэндэлснээ, цаашид юу зорьж амьдрах, хэрхэн бодож, юуг үйлдэх, туулалтаа яаж үр дүнтэй даван гарах, амжилт бүтээлээр арвин, сэтгэл санаа дүүрэн амгалан, эрүүл энх амьдрах боломжийг сүнсэн биеэ таньж, түүнтэйгээ эвлэлдэн нэгдсэн хүн ойлгох юм.
СУРГАЛТЫН ЗОРИЛГО
Бодит гэж үзэх бүх зүйл атом, бөөмөөс тогтож, тэр нь альфа, бета, гамма зэрэг цацрагууд болж задардгийг шинжлэх ухаан одоогоор тогтоогоод байна. Тэгтэл үүнээс цааш хэрхэн задардгийг, гэрэл, эрчим, туяа, цацрагийн тухай нарийн ойлголтуудыг энэхүү сургалтаас олж мэдэх боломжтой. Далдын буюу билиг оршихуйд оршигч хийсгэлэн дүрт сүнс бүхнийг цагаан, хар саарал гэж хувааж үздэг бөгөөд хэд хэдэн төлөөллийг энэ сургалтаас та мэдэх болно. Эдгээр сүнснүүд нь ямар учиртай үйлтэй оршдог, хаанаас үүсдэг, ямар эрчимтэй байдаг тухай болон хүний махан бие, сэтгэл ухамсартай ямар холбоотой талаар анхан шатны мэдлэг олгох зорилготой сургалт юм.
