
Сүнсний сэрэлт
ХОВСЫН ЭМЧИЛГЭЭ ба МОНГОЛ БӨӨ МӨРГӨЛ
10. ХАНИЙН ТЭНГЭРИЙГ АРГАДАХ СУРГАЛТ
СУРГАЛТЫН АГУУЛГА
Энэ хорвоод хүн бүр хослон амьдрах заяатай зурагтай төрсөн байх учиртай.
Арга билэг сүлэлдэн байж огторгуй ертөнц, гариг эрхэс, газар дэлхий бүтсэн шиг эр эм чанар ижилдэн байж энэ дэлхийн амьтай бүхэн оршиж буй шиг хүн бид ч бас оршин амьдрахын тулд хослон явах төөрөгтэй. Гагцхүү энэ зураг төөргийг хүн бид л өөрчилдөг.
Ханийн тэнгэр, ханийн заяа гэсэн ойлголтууд байдаг. Ханийн тэнгэрийн итгэл даахгүй, хань байх эрхэм үүргээ биелүүлэхгүй, түшиг тулгуур болон явах ухаан дутмаг, үйлдэл хазгай бол, бусдын сэтгэл зүрхийг хайрлан хүндэтгэх ухамсар хомс энэ болоод өмнөх насандаа хань ижлээ зовоож байсан бол гэх мэт олон шалтгааны улмаас ханийн тэнгэр хилэгнэн догширч тухайн хүний ханьсах заяаг доройтуулдаг.
СУРГАЛТЫН ЗОРИЛГО
Энэ бүхнийг олон хүмүүс мэдэхгүй явдгийг улмаас алдаагаа дахин дахин давтах, бусдыг хань ижлээ гомдоох, хэнтэй ч таарч тохирохгүй явах, эсвэл ганцаар явахыг илүүд үзэх, эсвэл хань болох боломжгүй хүмүүстэй байнга учрах тохиолдлууд элбэг бий.
Энэ бүхнийг таниулан алдааг нь ухамсарлуулан байж үйлийн үрийнх нь хэлхээг таслан зогсоох боломж байдаг ба энэ сургалт заслыг бид олон нийтэд хийсээр ирсэн. Таныг хүсвэл бид ханийн заяаг тань тэтгэн дуудаж өгч туслахад бэлэн байна.
