
Сүнсний сэрэлт
ХОВСЫН ЭМЧИЛГЭЭ ба МОНГОЛ БӨӨ МӨРГӨЛ
15. ОРШИХУЙТАЙ ХАРЬЦАХ ОГТ-ОРГУЙ ЙОГ
СУРГАЛТЫН АГУУЛГА
Махан биеийг эрүүл байлгахад зайлшгүй хэрэгцээт зүйлийн нэг бол хөдөлгөөн билээ. Бид оршихуйтай харьцах Огт-оргүй йог сургалтыг эрчим татах ховстой хавсарган явуулдаг.
Хүний махан бие болбоос дэлхий ээжийн таван махбодийн ивээл доор үүсэж, өсөж, хөгжиж, торних жамтай. Таван махбодийн эрчмийн эргэлтэн дор орших зохилдлоготой.
СУРГАЛТЫН ЗОРИЛГО
Тиймээс энэ гариг дээр амьдарч буй хүн төрөлхтөн үе мөч, булчин шөрмөсөөр байгаль дэлхий, наран, саран, одот ертөнцийн эрчмийг сүлэн эрчмийн хэмэн дор амьдрах учиртай тул Огт-оргүй йог (хэмнэл) нь байгаль ээжийн эрчим хөдөлгөөний урсгалын дагуу махан болоод сүнсгэл биеийг хөдөлгөн цэвэрлэж, хор бохирдлыг тууж, эргээд дэлхий ертөнцийн эрчим энергийг махан, сүнсгэл биед уусган авах үйл явц юм.
Мөн дэлхий ээж дээрх улирлын амин чанарт тохируулан махан биеийг хөдөлгөх, шимжүүлэх зорилготой.
Манай явуулж буй йог нь дараах давуу талтай:
o Махан биеийн түгжээ, цоожийг гаргах
o Махан бие, сүнсгэл биеийн хүрдүүдийг нээх, жамын урсгалд оруулах
o Махан биеэ танин мэдэх,
o Өөрийгөө танин мэдэх, өөртэйгөө уулзах
o Махан биеийн хүндрэл, өвчлөлтүүдийг даван туулах хүч олох
o Сэтгэлийн тэвчээр хатыг суулгах
o Махан биеийн судал сувгийг хөдөлгөн, судасны нарийн булчингуудыг ажиллуулах, зүрхэнд туслах
o Хоол хүнстэй хоршуулах ухаанд суралцах
o Таван цул, зургаан сав эрхтнийг хөдөлгөөн, эрчмээр цэвэрлэх
o Сүнсгэл биеийн эрчмийн цоорол, цөмрөлийг дотроос нь гадагш тэлж дүүргэх
o Тархийг амраан, хэрэггүй нэгдлүүдээс цэвэрлэх
o Сүнсгэл бие, махан биеийг нэгдүүлэх
o Дотоод хүчийг нэмэх
o Амьдралд тэнцвэртэй хандах
o Төвлөрөл нэмэгдэх
o Аливаад уян хатан хандлага нэмэгдэх,
o Дэлхийн ээжийн эрчмээр амраах, анагаах, тэтгэх
o Дэлхий, наран, наран, огторгуй ертөнцийн мөн чанарыг хөдөлгөөнөөр дамжуулан танин мэдэх, хүндэтгэх, талархах
o Махан биеийн хүндрэл, өвчлөлтүүдийг даван туулах хүч олох
o Таван махбодийн эрчмийн тэтгэлэг
o Дархлааны эсийг идэвхжүүлнэ.
o Дотоодын анагаагч механизмыг идэвхжүүлнэ.
