
Сүнсний сэрэлт
ХОВСЫН ЭМЧИЛГЭЭ ба МОНГОЛ БӨӨ МӨРГӨЛ
16. ОДОН ЗУРХАЙН СУРГАЛТ: ТӨРСӨН ОН, САР, ӨДӨР, ЦАГ
СУРГАЛТЫН АГУУЛГА
Зурхай нь олон төрөл байдаг. Зурхайг зураглахдаа нарыг төвөө болгож авах, сарыг төвөө болгож авах, дэлхийг төвөө болгож авах гэсэн аргачлалууд байдаг.
СУРГАЛТЫН ЗОРИЛГО
Одон зурхайн ухаанд алтан гадас одыг төв болгож авах нь хамгийн зөв шийдэл байдаг.
Алтан гадас одыг тойрон эргэх 12 их одон гэр бий. Тэр л арван хоёр одон гэр 12 жилийг төлөөлөн оршиж буй. Эдгээр од алтан гадас одыг тойрон одны яг аль зүгт хаана байрлаж буйгаас хамааран бид энэ жил бол луу жил, морь жил гэх мэтчилэн хэлдэг. Тэгэхээр морь жилтэй хүний зураг төөргийг шинжиж зураглахдаа алтан гадас од ба морин одон гэрийн хамаарал, зүй тогтлыг тусгана. Тэгж байж морь жилтэй хүний зураг төөрөг энэ амьдралд нь ямар байх нь тодорно. Арга биеийн шинж, өгөгдөл, чадвар, ухаан илүү тодорхой болно. Зурахдаа алтан гадас од ба нарны аймгийг төв болгож зураглана.
Төрсөн сар тухайн хүний амьдралд ямар нөлөөлөлтэй вэ гэдгийг зурж тодруулахдаа 12 одон гэр алтан гадас одтой ямар хамааралтай байрлаж байгааг тодруулж зурна. Жишээ нь хулгана сард төрсөн гэвэл хулгана одон гэр нь алтан гадас одны яг хаана, зүгт байрлаж байсан бэ гэдгээс хамааран тухайн хүний зураг төөрөг сарны ямар нөлөөлөлтэй байгааг тооцож тухайн хүний сүнсний хүч, билгийн чадвар, зөн билэг, сэтгэмж хэр байхыг зураглана. Сүнсэн биеийн өгөгдөл, чадвар, оюуны чадвар нь тодорно. Зураглахдаа алтан гадас од ба сарны аймгийг төв болгож зураглана.
Төрсөн өдрийн зураг төөрөг бас хүний амьдралд чухал нөлөөтэй байна. Өдрийг Монголчууд мөн л мөн л 12 их одон гэрийнхээ нэрийг оруулан хэлдэг. Харагчин туулай өдөр гэх мэт. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл Туулай одон гэр нь яг тэр өдөр алтан гадас одны хаана байрлаж буйгаас хамаарч, тухайн шинээр мэндэлж байгаа үрийн хувь заяанд нөлөөлнө гэсэн утгатай. Арга билгийн хүчийг тэнцүүлэн орших чадвар энд зураглагдана. Алтан гадас од ба эх дэлхийг төвөө болгож зурна.
Төрсөн цагийг бас зураг төөрөгт авч үздэг. Төрсөн цаг нь бас л дээрх 12 жилийн онцлогийг агуулж байх тул бич цагт төрлөө гэж үзэхэд Бич одон гэр нь алтан гадас одны яг хаана, аль байрлалд байгааг тооцож байж цагийн зурхайг нь гаргахаас гадна, алтан гадас од ба Хималайн уулсыг төв цэг болгож тооцно.
Хүний төрсөн өдрийн зурхайг ингэж зураглаж гаргадаг. Түүний тулд 12 одон гэрийн тухай ойлголтыг таних хэрэгтэй байдаг. Тэр нь бас нэгэн багц сургалт болж энд багтддаг.
Тэгэхээр жилийн, сарын, өдрийн, цагийн гэсэн зурхайг зурж байж хүний бүхэл зураг төөрөг тодорхой болдог юм.
Жил орох мөчлөг, жарны мөчлөг гэдэг ойлголт бас зурхай зурахад нөлөөлдөг.
