
Сүнсний сэрэлт
ХОВСЫН ЭМЧИЛГЭЭ ба МОНГОЛ БӨӨ МӨРГӨЛ
2. ОРЧЛОН ЕРТӨНЦИЙН НУУЦЫН ТАЙЛЛЫН ТУХАЙ СУРГАЛТ
СУРГАЛТЫН АГУУЛГА
Орчлон ертөнцийн нууцын тухай сургалтаар бид (Номтын Тэнгэрийн өндөр өвгүдүүд энэ нартад өөрсдийн “биеэр” морилон ирж, энэ цагийн аргын ухааны өргөн их мэдлэгийг өөрсдийн билэг суу ухааны мянган их оньсоороо дэлгэрүүлэн байж та бидэнд тайлж өгсөн “Орчлонгийн чинад нууцын тайлал” судрын тайлбарыг энэ сургалтаар танилцуулах болно.
СУРГАЛТЫН ЗОРИЛГО
Өнөөгийн шинжлэх ухааны (аргын) эрдэмтэд, судлаачдын тайлж дийлэхгүй байгаа, тайлахыг хүсэж байгаа сансар огторгуй, гариг эрхэс, орчлон ертөнц, эх дэлхийн үүсэл, хөгжил, хувьслын үнэн учиг, мөн чанар, гарал үүслийн тухай,
- сав шим ертөнцийн хүрдэн их холбоо нь эх дэлхийн хөрсөн дээрх уул ус, ургамал мод, ургаа хадтай, хэвлий дэх алт эрдэнэс, үнэт металл, нефть уран, эрдэс баялгийн судал, сувгуудтай, нар, сар, одот орчлонгийн эрчмийн их сүлжээтэй хэрхэн холбогдож,
- энэ дэлхийн амьтай бүхнийг тэтгэж, ургуулан төлжүүлж, мөнхийн оршихуйг яаж энхэд цогцлоодог тухай,
- хэдэн зуун мянган жилийн турш хүн төрөлхтний үүсэл хөгжил, сүйрэл мөхлийн жам ёс, зүй тогтлыг харуулан байгаа эртний улс гүрнүүдийн соёлын үнэт өвүүд, цаг цагийн уртад янз бүрийн оньсого, таавар дагуулан өдгөө хүртэл оршин байгаа учир битүүлэг аварга том байгууламжууд, түмэн нууцыг хадгалах түүх дурсгалын гайхамшигт олдворууд, үе үеийн түүхчид, эрдэмтэд, үнэний эрэлчдийн гайхширлыг төрүүлж, сонирхлыг татаж ирсэн хүчирхэг соёл иргэншлүүдийн, сүрлэг хот сууринуудын, өргөн уудам эх газруудын сүйрэл мөхлийн учир шалтгаан, уг сурвалжийн тухай суралцах болно.
