
Сүнсний сэрэлт
ХОВСЫН ЭМЧИЛГЭЭ ба МОНГОЛ БӨӨ МӨРГӨЛ
4. ӨӨРИЙН ХОВСЫН СУРГАЛТ
СУРГАЛТЫН АГУУЛГА
Бид далд ертөнц, далд ухамсар, сансар огторгуй, тэнгэр оршихуй, сүнсний үүрэг, сүнсний өгөгдөл сонирхдог хүмүүс өдрөөс өдөрт олон болсоор буй урин цагийн өнгө аяст тохирсон ''Өөрийн ховс'' сургалтыг зохион явуулдаг.
Хүний оюун санаа, ухамсар, сүнс сэрнэ гэдэг маш чухал үйл явдал. Нэгэнт сэрсэн ухамсар, сэхээрсэн бие сүнс үргэлж дээд мэдлэгт, чин үнэнд, гэгээрлийн зүг өөд зүтгэж тэмүүлж байдаг.
Бид ийм хүмүүст ''Өөрийн ховс'' сургалтыг санал болгож, далд ертөнц, тэнгэр оршихуйн тухай цэгцтэй мэдлэг, үнэн зөв мэдвэл зохихуйд хөтөлж, тэнгэрийн сэрсэн иргүн болгох эрхэм зорилготой энэхүү сургалтыг явуулж ирсэн.
СУРГАЛТЫН ЗОРИЛГО
Манай сургалтад хамрагдсанаар хүн бүрд байх язгуур зөнгүүд, төрмөл совин мэдрэмжүүд сэргэн идэвхжиж, билиг хүч нь тодорч, өөрийн энэ биедээ эзэн байх ухаан нь гүнзгийрч, ухамсар нь тэлж, оюуны бяд нь хүчирхэгждэг.
Суралцах хүсэлтэй хүмүүст зориулж, Өөрийн ховс сургалтын зарыг та бүхэнд танилцуулж байна.
