
Сүнсний сэрэлт
ХОВСЫН ЭМЧИЛГЭЭ ба МОНГОЛ БӨӨ МӨРГӨЛ
5. ЗӨНГИЙН СУРГАЛТ
СУРГАЛТЫН АГУУЛГА
Ан амьтан араатан жигүүртэн, өт хорхой ялаа шумуул хүртэл зөн совин, мэдрэмж мэдрэхүйдээ түшиглэн эрээнтэй бараантай энэ хорвоогийн түмэн шалгуурыг сөрөн тэмцдэг.
Оюун ухаант хүн бид ч мөн амьтнаас давуу хөгжсөн зөн билиг, зөн совин, дотоод дуу хоолойгоо чагнаж, тэндээс ирж байгаа хэл чимээг тайлан уншиж, явдал мөрөө шинжин, сэтгэл зүрхээ тольдон, тархи оюунаа цэгцлэн орчлонд оноогдсон хувь тавиландаа эзэн нь болон амьдарч, хүн болж төрсөн эрхэм зорилгоо биелүүлээд энэ хорвоогоос мордох учиртай.
Гэтэл та бид өөрийн орон зай, тархи оюун, махан бие, үг үйлдэл, хувь заяандаа ямар олон хүнийг эзэн суулгана вэ? Лам хувраг, бөө улаач, үзмэрч төлөгч, эмч домч, хөтөч дасгалжуулагч, багш пастор гээд толгойтой үснээсээ олон замчлагч, чиглүүлэгч, заагч, сургагч, мэдэгч, тольдогчтой болж, тэр хэрээр олон салаа замаар оргож босож, унаж тусаж явах нь олон болж.
Хувь тавилан маань та биднийх биш бусдынх болсон байна. Махан бие маань ч биднийх гэхээсээ илүүтэй сэтгэлтэй сэтгэлтэй, мэдлэгтэй мэдлэггүй олон оточ маарамба эмч домч илээч бариач эрээвэр хураавар их мэдэгчдийн үг үйлдлээр салхинд хийсэх хамхуул мэт явах нь цөөнгүй болж.
Тархи оюун маань ч та биднийх биш тарж бутарч, талцаж хуваагдсан харь олны үзэн бодлын дайны хөлд үрэгдэж, үймэрч төөрч будилан байх нь элбэг боллоо.
Бид өөрийн хүслээр биш өрөөлийн хүслээр амьдрах гэж үнэндээ зүдэрч явна.
СУРГАЛТЫН ЗОРИЛГО
Өөртөө эзэн болох хамгийн эхний алхам бол ЗҮРХ, СЭТГЭЛ, ЗӨН гурваа сонсож, таньж, дагаж улмаар өөрөө өөртөө эзэн болж, сэтгэл амгалан зүтгэл өрнүүн амьдрах явдал гэж эцэг өвгүд, эртний мэргэд сануулан сануулан үлдээжээ.
Тэртэй тэргүй хүн бүрд байгалиас харамгүй заяасан онцгой гойд зөн билиг, зүүд совин, зүрх сэтгэлийн хэл өгүүлэмж арвин бий. Бид л өөрөө өөрсдөдөө зүрх сэтгэлээ нээж, зөн мэдрэмжээ чагнаж, дотор хүнтэйгээ ярьж зөвлөлдөж, тэнгэр газартайгаа холбоотой оршин биеэ засаж, гэрээ засаж дадах хэвших нь чухал байна. Зөнгөө сайжруулах, далдын мэдрэмжээ сайжруулах суралцах чин хүсэлтэй хүмүүсийг л урьж байна.
Энэ боломжийг та бүхэнд олгох зорилгоор эх дэлхийн иргүн хүний бие ямар аугаа хүчтэй, зөнтэй, билигтэй, оюунтай, хорвоод хосгүй болохыг таниулах зорилго дор ЗӨНГИЙН СУРГАЛТАА та бүхэнд толилуулж байна.
