top of page

6. СҮНС СЭТГЭЛ ЗАСЛЫН ХОВС СУРГАЛТ

СУРГАЛТЫН АГУУЛГА

Бид далд ертөнцийн талаар гүнзгий мэдлэгтэй болохыг эрэлхийлж хүмүүний сэтгэл судлал, сүнсний ертөнцийн талаар судалж буй манай бусад сургалтуудад суусан хүмүүсийг сүнс сэтгэл заслын талаар тодорхой мэдлэг олгох, сэтгэл гутралын эмгэгүүдээс салгах олон төрлийн эмчилгээ заслын арга техникүүд заах сургалт гаргасан билээ. Хүмүүний сүнсэн бие нь байнга гэмтэл авч байдаг Энэ гэмтлүүдийн цаад учир шалтгаануудыг мэдэж судлах нь сүнс сэтгэл заслын эрдэмд суралцаж буй хүн бүрийн мэдэх ёстой эрдэмд орно. Иймд энэ гэмтлээс яаж засаж салгах аргуудыг ховсын техникээр хийж, сүнсний цэвэрлэгээ, хүрдний заслууд, сүнсэн биеийн төрлүүд, сүнсэн биед хэрэгтэй эрчмүүд гэх мэт мэдлэгүүд олгох болно.

СУРГАЛТЫН ЗОРИЛГО

Сургалтад дараах нөхцөлүүдийн аль нэгийг хангасан хүмүүс хамрагдах боломжтой. Үүнд:
o Манайхаас зохион явуулдаг "Өөрийн ховс" сургалтад хамрагдсан
o Сэтгэл заслын чиглэлээр зохих сургалт, дамжаануудыг дүүргэсэн, эсвэл сэтгэл засал, далд ухамсрын чиглэлээр мэргэшсэн
o Далд ертөнц болон сүнсний талаар нэлээн гүнзгий мэдлэгтэй
o Тэнгэр бэхи өргөөнөөс гаргасан "Сүнс, сүнсний ертөнц" судрыг уншсан,
o Сүнс засалч, сэтгэл засалч болохоор зоригдсон, бусдад чин сэтгэлээсээ туслах хүсэлтэй хүмүүс.

bottom of page