
Сүнсний сэрэлт
ХОВСЫН ЭМЧИЛГЭЭ ба МОНГОЛ БӨӨ МӨРГӨЛ
9. ҮР ТЭНГЭРИЙН ӨРШӨӨЛД ХЭРХЭН ХАМРАГДАХ ТУХАЙ СУРГАЛТ
СУРГАЛТЫН АГУУЛГА
Үр хүүхэд энэ нарт хорвоод мэндлэхийн тулд хамгийн багадаа 4 шат дамжиж ирдэг.
1. Удмын өвгүдийн хэлэлцүүлэг дор, тар үрдээ тэр охиндоо би төрье, чи төр, аавын талаас тийм дүр төрх, авьяас чадварыг өвлүүлж төрье, ээжийн талаас тийм бие галбир, дүр төрх, ааш зан, оюун мэдлэгийг тээж өртөөлж төрье гэх мэтчилэн хэлэлцэж, шийддэг.
2. Үр тэнгэрээс зөвшөөрөл хүснэ. Ийм ийм чадвартай, ийм ийм үйл хэрэгтэй үрийг удамдаа, монголдоо, дэлхийдээ төрүүлье гэж хүсэлт явуулан зөвшөөрөл эрнэ. Үр тэнгэр тухайн үрийг төрүүлэх эцэг эх, тэдний ая зан, ухаан мэдлэгийг шалгаж дэнсэлж үзсэний дараа болно болохгүй гэсэн шийдвэрийг гаргана.
3. Дараа нь амины эздээс тухайн үрийн үйл хөдлөл, зураг төөрөгт тохирсон амин сүнсийг гуйна. Амины эзэд зөвшөөрөл өгсний дараа амин сүнс нь эх дэлхийд төрөх эрхээ авна.
4. Үр тэнгэрийн үйлтэй өвгүд тухайн сүнсийг зэхэн бэлдэж, зааж сургаж, сараар дамжуулан эх дэлхийн үр тэнгэрийн хаалгануудаар тосон авч, эхийн хэвлийд оруулж өгдөг.
СУРГАЛТЫН ЗОРИЛГО
Тэгэхээр удмаа гомдоосон, эцэг эхээ гомдоосон, өмнөх амьдралууддаа үр хүүхдээ гомдоосон, энэ цагт үр тэнгэрийн дэнс шалгуур даваагүй, амины эздийн шалгуурт тэнцээгүй бол үр хүүхэд төрөхгүй байх мэндлэхгүй тохиолдол бий.
Үр хүүхэд мэндлэхийн тулд махан бие эрүүл байхаас гадна, сүнсэн бие, махан биеийн хүрдүүд нээлттэй, үржихүйн эрхтэн тогтолцоо хэвийн ажиллагаатай, өргөө гэрийн эрчим ариун, ээж аавын сэтгэл зүрх бэлэн, эхийн сэтгэл амар амгалан байх учиртай.
Мөн дээрх тэнгэрүүдэд хандан залбирч, мөргөл үйлдэн, чин сэтгэлээсээ үр хүүхэд хүсэж байгаа, сайн аав, сайн ээж байж чадахаа амлан, мөн нотлон зөв хүн байж чадах аваас үр хүүхэдтэй болох боломжтой.
Хүн бүр мэдээж дээрх тэнгэрүүдтэй холбогдох, хүслээ дуулгах боломж багатай байдаг тул тэгж чаддаг хүмүүсийн тусламжтайгаар үрийн заяаг аргадуулан дуудаж болно.
