
Сүнсний сэрэлт
ХОВСЫН ЭМЧИЛГЭЭ ба МОНГОЛ БӨӨ МӨРГӨЛ

БӨӨГИЙН ФЕСТИВАЛЬ
2021 оноос эхлэн Нийслэлийн Аялал Жуулчлалын газар, “Тэнгэр тайлал” НҮТББ-тай хамтран “Тэнгэр” олон улсын бөөгийн фестивалийг нийслэлээс хэдхэн километрийн зайд орших Хүй долоон худагт зохион байгуулж байна.
Энэхүү Олон Улсын Арга хэмжээнд Монголын төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс 900 гаруй бөө мөргөлч оролцож Франц, Польш, АНУ, Канад, Орос, Хятад, Япон, Солонгос гэх мэт27 улсаас төлөөлөгчид ирж оролцон, улс улсынхаа бөө мөргөлийн онцлог, уламжлал, ёс заншлыг үзүүлж, сонирхуулсан.
Энэхүү арга хэмжээ нь Эх Дэлхийгээ хамгаалах, Өвөг Дээдсийнхээ оюун санааны зан үйлийг түгээн дэлгэрүүлэх зорилгын дор явагдаж байгаа учир Тэнгэр үзэлтэй болон далд ерөнцийг сонирхож буй хүмүүст мартагдашгүй үйл явдал юм.
Арга хэмжээний хүрээнд, нарны тахилга, бөөгийн туг сүлд залах ёслол, дэлхийн амар амгалангийн төлөөх бөөгийн зан үйл, галын тахилга болон гадаад улсуудаас ирсэн төлөөлөгчид бөө мөргөлийн зан үйл үзүүлэхээр төлөвлөсөн.
Мөн язгуур урлагийн тоглолт, шувуучлахуй, морин харваа, цирк, шүхрийн үзүүлбэр болон орон орны бөөгийн өв соёлтой танилцах отгуудаар зочлох, морь, тэмээ, цаа буга, үхэр тэрэг унах, олон үндэстний хоолны өргөө, нум сум харвах, шагай наадгай зэрэг сонирхолтой үйл ажиллагаа өрнүүлдэг.
Бүл бүлээс оролцсон төлөөлөгчид лекц тавьж, язгуур урлагийн тоглолт, морин сур харваа, цирк, монгол бүжиг, дууны үзүүлбэр, бөө мөргөлийн өвтэй танилцан олон үндэстэн ястны аялал зэрэг сонирхолтой арга хэмжээнүүд болдог. Үндэсний соёл болон хоолны үзэсгэлэн, тоглоом наадгай зэрэгээр баялаг.
Мөн улс улсаас ирсэн бөө мөргөлчид улс улсынхаа зан үйлээ хийж таниулдаг.
Ирсэн айлчид, оролцогчид бөө нартай уулзаж, хувийн эмчилгээ , зөвөлгөө зэрэг үйлчилгээ авах боломжтой.
Энэхүү наадмын гол зорилго нь Монголын соёл, оюун санааны өвд агуулагдаж буй үнэт зүйлсийг хайрлан хамгаалж, түгээн дэлгэрүүлж бусад улс орныхонтой хуваалцах явдал юм. Энэ нь эх дэлхийгээ хайрлан, хамгаалах хэрэгцээг ойлгуулахын тулд дэлхий даяар бөөгийн янз бүрийн уламжлал хоорондын уялдаа холбоог бэхжүүлэхэд тусалдаг. Өнөөгийн хүнд нийгэмд энэхүү үйл ажиллагаа нь чухал ач холбогдолтой.
Энэхүү наадамд бид 2 жил оролцож байгаа бөгөөд та бүхнийг дараа дараагийн арга хэмжээ болон бидний зохион байгуулдаг сургалт, эмчилгээ, аялал зэрэг санал болгож буй үйлчилгээнд хамрагдан хүрэлцэн ирэхийг урьж байна.
Зургийн цомог болон Бичлэгүүд






