top of page
Urguu cover copy.jpg

ХУУЛИЙН ХҮРЭЭНД

      Манай “Тэнгэр Хачу Бэхи” компани нь 2014 онд Номтын тэнгэрийн Дэмчийн өргөө нэрээр албан бусаар эвлэлдэн нэгдсэн хамт олны санаачилгаар үүсгэн байгуулагдсан үйл ажиллагаа дээр үндэслэгдэн

      Бид Тэнгэр Бэхи өргөө” НҮТББ, Тэнгэрийн сургуулийн Хөх төрмөс тэнхимийн багш, хамт олонтойгоо хамтран хүний сүнсгэл биеийн янз бүрийн засал, эмчилгээг хийж, танхимд болон цахимаар сургалтууд явуулж үндсэн үйлчилгээгээ үзүүлэхээс гадна далд ертөнцийн талаар танин мэдэхүйн товч мэдээллүүдийг дэлхийн өнцөг булан бүрээс бидэнтэй холбогдож буй бөө мөргөл, алтернатив эмчилгээ сонирхогчдодоо хүргэж байна.

      Сүнсний сэрэлт, сэргэн мандалтын энэхүү эринд бид Тэнгэрийн өндөр дээд онгодуудаас өртөөлөн тосож авсан судар номуудаа гадаад хэл рүү хөрвүүлж, дэлхийн хүмүүн төрөлхтний мэлмий, сонорт нь хүргэх болно. Цаашлаад Монгол хэлээр тогтмол явуулдаг олон төрлийн сургалт, лекц семинаруудаа дэлхий дахинаа өргөн хэрэглэгддэг бусад хэлээр орчуулж та бүхэнд хүргэхээр бэлдэн ажиллаж байна.

     Энэ хугацаанд Тэнгэрийн 15 судрыг Өндөр өвгөдөөс өртөөлөн авч хэвлүүлэн олон нийтийн хүртээл болгосон/ ба Тэнгэрийн зарлигаар нийт 1100 гаруй Хөх Мөнх Тэнгэр, 99 тэнгэр, Ай сав оршихуй буюу галактикууд, Таван тив, Сав шим ертөнц, түүнчлэн эрт цагийн төрийн болон эрдмийн өргөөдийн үйлийг эх дэлхийд дахин сэргээх үйлийг хийхийн зэрэгцээ 5 тивийн эздийг аргадах үйл, Их засгийн өршөөлд багтаж, үйлийн үрээс ангижрах гэгээрлийн хөтөлбөрт үйл зэрэг олон арга хэмжээг арга билгийн эрдэм, хүчийг нэгдүүлэн хийж, сургаж, таниулж явна.​​​​​

​​​​​​​​​​​​​​​​​​

“Тэнгэр Бэхи өргөө” НҮТББ-н мэдээлэл

  • Хуулийн этгээдийн нэр : “Тэнгэр Бэхи өргөө” НҮТББ

  • Хаяг :   ХАЙХЭМ Өргөө

                    Төв аймаг, Эрдэнэ сум

                     1-р баг, Өгөөмөр

                    Өлийн ам гудамж, 55 тоот

                    Монгол Улс

  • Байгууллагын удирдлага  : С.Баясгалан

  • Холбоо барих утас : +976 99 99 13 55, +976 80 60 40 96, +33 6 99 11 52 92 

  • Улсын Бүртгэлийн дугаар : 8071088118

  • Хуулийн этгээдийн хариуцлагын хэлбэр : НҮТББ

  • Хөрөнгийн хэмжээ : 0 төгрөг

  • Сайт хариуцсан байгууллага : WIX / https://wix.com/

  • Хувийн мэдээллийг ашиглахтай холбоотой хуулийг даган мөрдөх

  • Cookies бодлого  ашиглахтай холбоотой хуулийг даган мөрдөх

Tengerbekhigerchilgee_edited.jpg
bottom of page