
Сүнсний сэрэлт
ХОВСЫН ЭМЧИЛГЭЭ ба МОНГОЛ БӨӨ МӨРГӨЛ
10. АЙДАС АРИЛГАХ, СТРЕСС БАГАСГАХ МУУ ЗУРШИЛ АРИЛГАХ ХОВС ЭМЧИЛГЭЭ
ЭМЧИЛГЭЭНИЙ АГУУЛГА
АЙДАС ГЭЖ ЮУ ВЭ?
Өвчнийг эмчлэх олон арга бий. Тэдгээрийн нэг нь ховс эмчилгээний арга юм. Ховс эмчилгээг үр дүнтэй байлгах нь ховсчны ур чадвар, эрдэм мэдлэгээс шууд хамаардаг. Хөндлөнгөөс харахад ховсдогч хэдэн тоо, эсвэл үг хэлээд байгаа юм шиг харагддаг ч цаана нь мэдлэг, авьяас, гэрэгэ буюу шид байдаг юм. Хүний сэтгэлийн бүх өвчнийг ховсоор эмчлэх боломжтой.
АЙДАС нь сэтгэл зовних, түгшүүрлэх, цухалдах, санаа зовох, сандрах, болгоомжлох, сэрэмжлэх, аягүйцэх, унтууцах, балмагдах, цочих, айдаст автах зэрэг бөгөөд сэтгэцийн эмгэгийн хүрээнд бол аливаа жижиг зүйлээс ч айж цочих (ФОБИА, ПАНИК) юм. Айдастай үед биеийн хөл гэх мэт гол булчингууд руу цус гүйж зугтаахад бэлтгэдэг.
Айлас түгшүүр удах тусам хүнийг дотроос нь идэж, хордуулж байдаг. Айдас түгшүүрт автсан хүнээс ямар ч эмх цэгцтэй үг, үйлдэл, бодол санаа төрдөггүй бөгөөд тэр хэрээр өөрийгөө болоод эргэн тойрноо айдаст автуулан зовоож эхэлдэг. Айдас түгшүүр нь хүний үндэс хүрд бага тархийг гэмтээснээр алцгеймэр, паркинсон гэх мэт өвчнийг үүсгэхээс гадна, ясан махбод, тулгуур эрхтнүүдийг ч амархан гэмтээдэг.
Айдсын улмаас хүний тархины үйл ажиллагаа доголдож, сэтгэцийн цочмог өөрчлөлтөд хялбархан ордог. Тиймээс айдас, түгшүүрээс гаргах ховс заслыг бид хийдэг. Зарим хүмүүс нэгхэн удаагийн заслын дараа айхаа болих, түгшихээ байх зэрэг сайн үр дүнд хүрдэг.
Айвал аргал хүртэл хөдөлнө гэж Монголчууд ярьдаг нь айдсын сөрөг үр дагавар ямар хортой болохыг илтгэж буй хэрэг. Айснаасаа болж зүрх нь хаагдаж, буюу үнхэлцэг нь хагарч үхсэн хүмүүс цөөнгүй байдаг.
