
Сүнсний сэрэлт
ХОВСЫН ЭМЧИЛГЭЭ ба МОНГОЛ БӨӨ МӨРГӨЛ
11. ӨРШӨӨЛИЙН ХОВС ЭМЧИЛГЭЭ
ЭМЧИЛГЭЭНИЙ АГУУЛГА
ЯАГААД ЗААВАЛ УУЧИЛЖ ӨРШӨӨЖ СУРАХ ЁСТОЙ ВЭ?
Хэн нэгнийг уучилж чадахгүй, өөрөө бас уучлал гуйж чадахгүй, алдаагаа ухаарч өршөөл эрж чадахгүй байх нь үйлийн үрийн хэлхээсийг бий болгож байдаг. Үйлийн үрийн хэлхээст хүлэгдвэл: ажил үйлс өөдлөхгүй болж, амьдрал бартаа саадаар дүүрч, эрүүл мэнд доройтож, эд баялаг хомсдож .... уужуу ухаан, уяхан сэтгэл суулгах ухамсрын ''шанаанууд'' амьдралд ар араасаа ирдэг.
Гэгээрлийн нэгэн чухал үзүүлэлт бол бусдыг уучилж сурах уужуу талбиун ухаантай байх чанар юм.
ӨРШӨӨЛИЙН ХОВС ХИЙХ ЗОРИЛГО
Хүн бүр л амьдралын нугачаанд алдаж онож, хэн нэгэнтэй ам зөрж, хэн нэгнийг гомдоож, хэн нэгнийг уучилж чадахгүй хатуурхаж, эсвэл уучлал гуйж чадахгүй нэрэлхэж явах нь элбэг байдаг. Эжий аав, эмээ өвөө хайртай дотнын хүмүүсээ асарч, хайрлаж чадалгүй, ач тусыг нь хариулж амжилгүй Бурханы оронд үдчихсэн хүмүүс ч цөөнгүй бий. Залуу халуун насандаа үеийн нөхөд, журмын андаа гомдоож, танил нэгнээ гундаж явахад нь сэтгэлийн гараа сунгаагүйдээ харамсаж явах нэгэн бидний дунд байж л байдаг.
Хайртай нэгнээ харамлахдаа хатуу үг харамгүй хэлж, халуун сэтгэл рүү ус цацсан ухаангүй үйлдэлдээ гэмшиж, гэмшил нь оройтсон нэгэн ч бас байхыг үгүйсгэхгүй. Иргүн хүнийхээ үүргийг биелүүлж, эх болсон дэлхий, уул ус, гол мөрнөө хайрлахгүй, хамгаалахгүй яваа маань ч та бидний өвгүд дээдсээсээ өршөөл эрэх бас нэгэн шалтгаан.
Өршөөл эрэх шалтаг, учиг бидэнд тун ч олон бий. ... Тэгэхээр алдаа эндэгдлээ огт ухаарахгүй явснаас хожуу ч гэсэн ухаарах нь чухал гэдэг үг бас байдгийг саная. Яагаад заавал уучилж өршөөж сурах ёстой вэ? Хэн нэгнийг уучилж чадахгүй, өөрөө бас уучлал гуйж чадахгүй, алдаагаа ухаарч өршөөл эрж чадахгүй байх нь үйлийн үрийн хэлхээсийг бий болгож байдаг.
Үйлийн үрийн хэлхээст хүлэгдвэл: ажил үйлс өөдлөхгүй болж, амьдрал бартаа саадаар дүүрч, эрүүл мэнд доройтож, эд баялаг хомсдож .... уужуу ухаан, уяхан сэтгэл суулгах ухамсрын ''шанаанууд'' амьдралд ар араасаа ирдэг. Гэгээрлийн нэгэн чухал үзүүлэлт бол бусдыг уучилж сурах уужуу талбиун ухаантай байх чанар юм.
Өршөөл энэрлийн ховсыг ''Мичид 6'', ''Цугларсан 6'', ''Эгч дүү 7 од'' нэрээр монголчууд нэрлэж ирсэн Плеяды эсвэл The Pleiades одон гэрийнхэн /Үхрийн ордод байрладаг/ удирдан хийх болно.
Мөн Арслангийн /Монголчууд Морин одон гэр гэдэг/ ордод байх өвгүд бас дэмнэнэ.
