top of page

13. СЭТГЭЛ ГУТРАЛААС ГАРГАХ ХОВС ЭМЧИЛГЭЭ

ЭМЧИЛГЭЭНИЙ АГУУЛГА

СЭТГЭЛ ГУТРАЛ

Хүний сэтгэл санаатай холбоотой олон өвчний нэг нь сэтгэл гутрал юм. Сэтгэл гутралаас гарахад хувь хүний зүгээс маш их чармайлт шаардагддаг. Өөрийн сэтгэлийг удирдаж сурах, олон сараар эм уух, сэтгэл зүйчээс зөвлөгөө авах, сэтгэл заслын сургалтад хамрагдах, амьдралын хэв маягаа өөрчлөх гэх мэтчилэн их зүйл хийх хэрэгтэй болно.

Харин ховсын заслаар сэтгэл гутралаас амархан гарах боломж бий.
Сөрөг сэтгэл хөдлөл нь эерэг сэтгэл хөдлөлийн эсрэг байдаг, учир нь хүмүүсийн сайн сайхан байдалд сөргөөр нөлөөлдөг.

Уур, Уйтгар, Айдас, Баяр Хөөр, Хайр, Ичгүүр гэх мэт нь өөрийн голомттой бөгөөд эндээс улбаалан тоолж баршгүй олон хувилбарууд давлагаалан гардаг. Энэхүү давлагааны захад нь ааш байх бөгөөд энэ нь сэтгэл хөдлөлөөс арай зөөлөрсөн хэлбэртэй бөгөөд удаан үргэлжилдэг. Жишээ нь: хүн өдөржин уур хилэнтэй байх нь ховор боловч уцаарласан ааштай байж болно. Ямар нэгэн ааш удаан үргэлжилбэл, олон давтагдвал тухайн аашнаас хамаарч гунигтай, айдастай эсвэл хөгжилтэй гэх мэт хандлага үүснэ. Уйтгар гуниг, айдас удаан үргэлжилбэл сэтгэлээр унах, түгших гэх мэт эмгэгт орно.

Уй гашуу, шаналал, дүнсгэр, гунигтай дүйнгэ байдлууд, өөрийгөө өрөвдөх, ганцаардан гутрах, цөхрөх зэрэг бөгөөд эмгэг хэлбэр нь сэтгэл гутрал (депресс) юм. Ойр дотнын хэн нэгнээ алдах хагацах түүнчлэн маш ихээр харамсах зэрэг гарз хохирлын үед хүн гол төлөв ийм байдалд ордог. Энэ үеэр амьдралд хандах хандлага огцом өөрчлөгдөж, ялангуяа сэтгэл ханамжтай байсан зүйл ч сэтгэлд нийцэхээ болж, амьдралын идэвх суларч, яваандаа сэтгэлээр унах, гутрах байдал нь сэтгэл гутралын хүчтэй төлөвт тухайн хүнийг оруулдаг.

Сэтгэл гутралд орсон хүн энэ байдлаасаа амархан гарч чаддаггүй. Энэ байдлаас гаргаж чадах ямар нэгэн баяр хөөртэй гэнэтийн зүйл л тохиолддоггүй юм бол хэн нэгний тусламж дэмжлэг, зөвлөгөө мөн эмчилгээ, засал дом шаардагддаг.
Сэтгэлийн хаттай, тэнхээтэй, ухаантай хүн бол дотогш чиглэсэн эргэцүүллийнхээ дүнд дүгнэлт хийж, өөрийгөө удирдан чиглүүлж, зоригжуулж байж энэ байдлаасаа гарах боломжтой.
Гэвч цаг хугацаа багагүй шаарддаг. Ингэж чадахгүй өөрийгөө ялж, өөртэйгөө ажиллаж чадахгүй байгаа хүмүүс олон байдаг тул тийм хүмүүст бид тусалж, сэтгэл гутралаас гаргах ховс засал, дом хийснээр та бүхнийг богино хугацаанд хэвийн байдалд нь буцаан оруулж өгөх боломж бидэнд бий. Манайд хандаарай, бид тусалъя.

bottom of page