
Сүнсний сэрэлт
ХОВСЫН ЭМЧИЛГЭЭ ба МОНГОЛ БӨӨ МӨРГӨЛ
14. ГОМДОЛ ТАЙЛАХ ХОВС ЭМЧИЛГЭЭ
ЭМЧИЛГЭЭНИЙ АГУУЛГА
ГОМДСОН СЭТГЭЛ
Монгол өвгүд дээдсүүд хүн бол бид сэтгэлийн амьтан гэж хэлдэг. Мөн хүний сэтгэлийн амар амгалан байдал бол жаргал юм гэж үздэг. Энэ цаг үед бидний сэтгэл амар амгалан бус байна. Энэ амар амгалан бус байгаагийн багагүй хувь нь гомдол, гоморхол, тунирхал гэдэг сэтгэлийн шинж төлөвтэй уялдаж байна. Нэгэнт гомдсон сэтгэл тайтгартлаа, уужиртлаа, өршөөтлөө багагүй цаг хугацааг туулдаг. Цагийн яасаар зарим гомдол эдгэрэхгүй, мартагдахгүй байх тал бий.
Гомдол гэдэг сэтгэлийн өвчин удах тусмаа махан биеийн маш олон өвчний ул суурь болж өгдөг. Ихэнх хорт хавдрууд гомдлоос үүдэлтэй байх нь элбэг. Ихэнх салалт сарнилтууд, үйл ойлголцлууд, дайсагналууд гомдлоос үүдэлтэй байх нь бий.
Бурхан багшийн хэлдгээр уучилж сурах, өршөөж сурах нь энэ тохиолдолд хамгийн чухал байдаг ч даанч бидний олонх нь тэгж чаддаггүй, бас мартаж чаддаггүй.
Гэтэл гомдлын хүчтэй цохилтуудаас, дурсамжуудаас амархан гарах боломж байдаг. Ер нь бол бүх зүйлд гарц гаргалгаа бий, арга зам бий. Боломжгүй зүйл энэ хорвоод байдаггүй гэж эртний мэргэд хэлж үлдээсэн байдаг. Тэгвэл бид танд тэр боломжийг олгож, таны зүрх сэтгэлийн шархыг аниах, сэтгэлийн зовлонг нимгэлэх, ухаарлын үүд хаалгыг нээхэд ховс засал, дом шид ашиглан богино хугацаанд гомдлын хэцүү байдлаас таныг гаргаж чадна. Эрж хайваас арга зам заавал олддог.
Гомдлын голомт, гомдлын үр дагаврыг арилгахын тулд бид танд далд ухамсрын заслыг, цаг хугацааны ховстой хамтруулан хийдэг онцлогтой байгаа.
