
Сүнсний сэрэлт
ХОВСЫН ЭМЧИЛГЭЭ ба МОНГОЛ БӨӨ МӨРГӨЛ
15. 10 ЦАГААН БУЯН ДУУДАХ БУЮУ ЭД БАЯЛАГ ДУУДАХ ХОВС
ЭМЧИЛГЭЭНИЙ АГУУЛГА
10 ЦАГААН АВШИГ /буян/ гэсэн ойлголт бидний дунд түгээмэл байдаг. Энэхүү 10 цагаан авшигт маш өргөн дэлгэр ухагдахуун багтдаг. Мөн энэ ойлголт хамрах хүрээ, түвшин бүрд ялгаатай утгыг илэрхийлдэг. Та бүхэнд сонирхуулж заримаас нь энд дурдъя.
ХҮМҮҮНИЙ 10 ЦАГААН ХИШИГ
1. Аз жаргалтай байх
2. Баяр бахдалтай байх
3. Ээжийн дэлгэр үйл буюу эхийн ач буяныг хариулах
4. Байгаль ээжийн өгөө авааны төлөөсгүй, Байгал эжийд өргөл өргөх үйлийг дэнсийг дүүргэсэн байх
5. Эд баялгийн /эдлэл хэрэглэл/ өмсгөл зүүсгэл хүрэлцээтэй байх
6. Идээ ундаа элбэг дэлбэг байх
7. ЧуЭнгийн авшиг буюу сан хөмрөг, орлого арвин байх
8. Эрдэм мэдлэг дэлгэр дүүрэн байх
9. Элэг бүтэн байх
10. Энх тунх буюу махан бие эрүүл саруул байх
ӨРГӨӨ ГЭРИЙН 10 АВШИГ
1. Элэг бүтэн байх
2. Энх саруул байх
3. Эд баялаг арвин байх
4. Эрдэм мэдлэг дэлгэр байх
5. Бортого сав, тагш бялхам дэлгэр байх
6. Энх цагаан аз хийморь сүрлэг сайхан байх
7. Өргөө гэрт ойлголцол ноёрхож, эв эетэй байх
8. Тотго ариун байх
9. Гал голомт цэвэр байх
10.Энх тайван, бүрэн бүтэн, бат хамгаалалт байх
УЛС ГҮРНИЙ 10 АВШИГ
1. Мал сүрэг арвин тарган байх
2. Төрт улс бүрэн тулгуурт байх
3. Ард олон энх тунх байх
4. Ахуйт голомт, овог отгууд эв нэгдэлтэй байх
5. Улс гүрэн дархан цаазат байх
6. Хууль, төрийн үйл хэрэгжин батжих
7. Баян хангай нутаг ган гачиггүй байх
8. Хүмүүн, ард олон, улс гүрэн өстөн дайсангүй байх
9. Ард олон, тэнгэр газар, төрт улс, ай сав оршихуйд энх амгалангийн холбоот байх
10.Төрийн болоод улсын тэнгэр бат, ивээл нь их, хамгаалалт нь бөх байх
ТЭНГЭРИЙН 10 АВШИГ
1. Үрс чадалтай байх
2. Үйлс нь мэргэн байх
3. Өвгүд нь амгалан байх
4. Зарлиг үйлс бүтэмжтэй байх
5. Засагч үрсийн зам хазайхгүй байх
6. Мөнх хөх тэнгэрийн дэнс аядуу намдуу байх
7. Хуралдай, дэнс, хэлцлийн үйлс энхжин байх
8. Тэнгэр доторх бүхэн эвтэй байх
9. Тэргүүн дээд өвгүд ухаантай байх
10.Тэнгэрүүдийн их эв энхжин, бат хүчтэй байх.
Жич: Тэнгэрийн 10 цагаан авшиг тэр бүр дэлгэрдэггүй. Нарны их тахилгаар Тэнгэрийн 10 цагаан авшиг дэлгэрдэг. Нарны тахилгад оролцсон, дэмнэсэн үрс удам угсаагаараа авшгийг хүртдэг жамтай.
Мөн 10 цагаан буянаа тосож авах, тэгшлэх, дүүргэх үйлийг хүн бүр, өргөө гэр голомт бүр, удам угсааны үрс бүхэн тодорхой мөчлөгтэйгөөр, үе шаттай хийж байж, хишиг буянаа хүртэж явдаг жаягтай. Үүнийг ихэвчлэн ном хуруулах, галын засал хийх, галын тахилга хийх замаар тосон авдаг.
