
Сүнсний сэрэлт
ХОВСЫН ЭМЧИЛГЭЭ ба МОНГОЛ БӨӨ МӨРГӨЛ
5. ХҮРДНИЙ ЗАСАЛ ХОВС ЭМЧИЛГЭЭ
ЭМЧИЛГЭЭНИЙ АГУУЛГА
ХҮРДНИЙ ЗАСАЛ
Хүний сүнсэн болон махан бие нь хүрдээр дамнан хоорондоо холбогддог. Хүний биед 7 хүрд байдаг. Мөн хүний биед дэлхийн 5 сүнс, огторгуйн 2 сүнс нийт 7 сүнс байдаг ба энэ 7 сүнс нь дээрх 7 хүрдээр дамнан махан биетэй холбогддог.
Хүрд гацах, хаагдах, сул эргэх, хүрд хар бараан эсвэл саарал эрчмээр сэвтэх, хүрдэнд ямар нэгэн гаднын зүйл хавчуулагдах, хүрдний суваг сүв нарийсах зэрэгт бидний сүнс маханд биедээ бүрэн сууж оршиж чадахгүй гарч явах, эсвэл сүнс хүрдээр дамнуулан эрчмээ авч чадахгүй болж хүч тэнхээгүй болох улмаар махан биед өвдөх ядрах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.
Айх, уурлах, гомдох, уйтгарлах, гашуудах, уйлах, цөхрөх гэх мэт амьдралын янз бүрийн үйл явдал дунд бид хүрдээ гэмтээдэг.
Ер нь сэтгэл амар амгалан байх, махан бие эрүүл саруул байхад хүрд хэвийн ажилладаг. Тиймээс хүний хүрд засагдсанаар махан биеийнх нь олон өвчин, сэтгэлийн төрөл бүрийн өвчнүүд нь эдгэрэх боломж бий.
Бид зөвхөн махан биеийн 7 хүрдийг засдаггүй мөн нэмээд огторгуйн 7 хүрд, газрын 7 хүрдийг тус тус засдаг. Хүний биеэр дүүрэн хүрд байдаг ба тэр бүхнийг хэвийн болгох нь хүрд заслын гол зорилго мөн.
