
Сүнсний сэрэлт
ХОВСЫН ЭМЧИЛГЭЭ ба МОНГОЛ БӨӨ МӨРГӨЛ
7. НОЙРГҮЙДЭЛ БАГАСГАЖ, ОЙ САНАМЖ, ОЮУНЫ ЧАДАМЖ САЙЖРУУЛАХ ХОВС
ЭМЧИЛГЭЭНИЙ АГУУЛГА
НОЙРГҮЙДЛИЙН ЭМЧИЛГЭЭ
Манай нойргүйдлийн эмчилгээ өдөр бүр явагдаж байна. Цаашдаа тогтмол явагдана. Нойргүйдлийн цаана тархины хэт ядаргаа, сульдаа, тархины эд эсүүдийн тэжээлийн дутагдал, өлдөлт байдаг. Тэжээлийн дутагдал гэдэгт илүү агаарын хүчилтөрөгчийн болон эрчмийн шим тэжээлийн дутагдлыг ойлгох хэрэгтэй.
Бидний тархи ажиллахдаа ч амрахдаа ч эрчмээр л хооллодог. Эрчим гэдэгт нар сар од эрхсийн эрчим, гэрэл, туяа, цацраг, гялбаадыг юун түрүүнд ойлгох хэрэгтэй. Өдрийн цагаар ажиллахад нарны гэрэл түлхүү хэрэг болдог бол шөнийн цагаар тархи амрахад оддын болоод сарны эрчим түлхүү хэрэгтэй байдаг.
Сар гардгаараа гарч, мэлтийдгээрээ мэлтийж, одод туяардгаараа туяарч байхад яахаараа миний тархи шим тэжээлийн дутагдалд ордог билээ гэж зарим нь гайхаж магадгүй. Хамгийн гол нь тэр эрчмүүдийг тосож хүлээж авдаг тархины сүвнүүд, хүрдүүд, сувгуудын ажиллагаа ихээр суларсан, эсвэл битүүрсэн, магадгүй бараг хаагдсан байна.
Та элдэв төрлийн зүйл бодож тунгааж тархиа хэт их ачаалаад, ажил амралтаа зохицуулахгүй тархиа хэт ядраагаад, эсвэл бохир эрчимтэй, таагүй уур амьсгалтай газраар байнга яваад, эсвэл сөрөг хар бараан зүйлийн талаар санааширч бодоод .... гэх мэтчилэн олон шалтгааны улмаас тархиа хэт талхиж өлдүүлсэн бол нойргүйдэлтэй болох өндөр магадлалтай. /тураалтай хүн шиг/
Иймээс тархиа зөв зохист эрчмээр маш сайн хооллож, дутуудсан эрчмийн охь шимүүдээр /амин дэмт эрчмүүд/ тэжээж, асарч тойглож байж, тархины эд эсүүдээ сэргээн засварлаж нойргүйдлээс гарна.
Мэдээж тураалд орсон өлөн зэлмэн хүн ганц удаа цадталаа хоол идлээ гээд тамир тэнхээтэй, бяр чадалтай болж чадахгүй шиг ганц удаагийн эмчилгээгээр тархи бүрэн сэргэж, нойргүйдэл бүрэн арилах боломжгүй шахуу. Тиймээс бид 10 удаагийн курс эмчилгээ явуулж байна.
Хүсвэл та 10-аас олон явж болно. Хүн хүний биеийн онцлог өөр учир энэ тоо хэд ч байх боломжтой.
Манай нойргүйдлийн эмчилгээ 3 хэсгээс бүрддэг.
1. Тархийг бүрхсэн, хүрдийг гацааж тагласан хар бараан эрчмийг задлах, сарниулах замаар сүвнүүдийг чөлөөлж өгөх. Сүнс болон махан биеийн түвшинд эрчмийн гүн цэвэрлэгээ хийж үндсэн 7 хүрд болоод эсийн хүрдүүдийг идэвхжүүлнэ. (20 мин орчим).
2. Далд ухамсарт байгаа нойргүйдэлд хүргэсэн сөрөг таагүй үйл явдлын мэдээллийг устгах, арилгах /Хүн зүв зүгээр байж байгаад гэнэт нойргүй болдоггүй, заавал ямар нэгэн шалтгаант үйл явдал, нөхцөлт үг үйлдэл, бодол санаа байна/ Далд ухамсрын цэвэрлэгээгээр нойргүйдлийн шалтгаан голомтуудыг цэвэрлэнэ. (20 мин орчим).
3. Чинад оршихуйгаас сараар дамжуулан тархины унтсан, өлдсөн, гэмтсэн, эд эсүүдийг сэрээх, тэжээх, тэтгэх эрчмүүдийг буулгах, мөн тархи муу ажилласны улмаас бие махбодын эд эсүүд сульдсан байдаг тул тэдгээрийг бас газар дэлхий огторгуйн эрчмээр дэмнэх гэсэн 3 хэсэгтэй явагдаж байна. Тархины унтах амрах үйлдлийг хариуцдаг эд, эс, бөөмсүүдэд эрчим буулгаж тэдгээрийн ажиллагааг дэмжинэ. (Энэ үед тархины үйл ажиллагааг дэмжих зорилгоор 20 мин орчим амьтай хүчтэй эрчмээр бичигдсэн судар бүтээлүүдээс уншдаг).
Эм тариагүйгээр эрчмийн эмчилгээгээр биологийн цагаараа нойроо чанартай авдаг болохыг хүсвэл дараах зааврын дагуу бүртгүүлээрэй. Ядаж 10 удаа тасралтгүй эмчилгээнд хамрагдах хэрэгтэй байдаг.
НОЙРГҮЙДЛИЙН ШАЛТГААН
Нойргүйдэлд, архаг нойргүйдэлд хүргэдэг зарим шалтгаануудыг та бүхэнд хүргэе.
1. Тухайн хүний сэтгэлийн амар тайван байдал алдагдсан байх
- Айх
- Түгших
- Гутрах
- Бухимдах
- Цочсон байх
- Уурлах
- Шаналах
- Балмад бүдүүлэг хүний авирт өртөх
- Уйтгарлах
- Хардах
- Сэтгэл ханамжгүй байх
- Паник, шок
- Ямар нэг юмны /ажлын, төлөвлөгөөний, зорилгын/ хүлээсэнд өөрийгөө хэт оруулах, хэт ядаргаанд орох
- Ажил амралтын цагаа зохицуулдаггүй байх /тогтмол цагт унтах/
- Биеийн хүчний ажил бага хийх, хөдөлгөөний хэт хомсдолтой байх
2. Бусдаас шалтгаалсан байх
- Хэн нэгэн хүн тухайн хүнд гомдох
- Хэн нэгэн хүн тухайн хүний талаар муугаар бодох
- Хэн нэг хүний зүгээс тухайн хүнд нүдний хор ирэх
- Хэн нэг хүний зүгээс тухайн хүнд хар хэл ам ирсэн байх
- Тухайн хүн өөрөө ямар нэгэн зүйлд, үйлдэлд донтсон байх
- Сүнсэн бие нь харваа намнаанд өртсөн байх
3. Билгийн шалтгаан
- Тамын өвгүдийн барианд байх
- Эрлэг өвгүдийн барианд байх
- Шизофренитэй байх /Тэнгэрийн өвгүдийн барианд байх буюу - Дээд би-гийн холбоос идэвхжсэн байх, ихэвчлэн тамгатай хүмүүст тохиолдоно/
- Хурмастын өвгүдийн барианд байх
4. Махан биеийн шалтгаан
- Махан биеийн гэмтэл, бэртэл
- Нялх хүүхдийн хувьд тархины даралт, тархины цусан хангамжийн дутагдал
- Агаарын бохирдолтой орчинд амьдрах.
- Бусад олон шалтгаан байх боломжтой.
Ямар ч өвчний анхдагч шалтгааныг л арилгах ёстой, тэгж байж өвчин бүрэн эдгэрнэ. Бид дээрх бүх шалтгааныг арилгахад танд тусалж чадна.
Энэ цагт нойрны мэргэжилтнүүд дараах зөвлөгөөнүүдийг өгдөг.
- Унтахын өмнө агаарт цаг алхах, зугаалах
- Унтахын өмнө халуун усанд, шүршүүрт орох
- Унтлагын өрөөнд гудамжны гэрэл, сарны гэрэл тусахааргүй байх
- Тогтмол цагт унтаж, тогтмол цагт босож байх
- Архи, тамхи, кофе унтахын өмнө хэрэглэхгүй байх
- Унтахын өмнө, эсвэл орондоо ороод түмэн юм бодохгүй байх, чи унтах гэж хэвтсэн!!!
- Адреналин ихэсгэх дуу хөгжим сонсохгүй байх,
- Түгшүүр айдастай мэдээлэл үзэхгүй байх /учир нь адреналиныг ихэсгэдэг/
- Өдөр дугхийж биеэ сэргээж болох ч олон цагаар унтахгүй байх
- Үдээс хойш аль болох бие махбодын, оюуны хүнд хөдөлмөр хийхгүй байх
- Өлсгөлөн эсвэл хэт цатгалан байдалтай унтахгүй байх
- Намуухан ая дуу тавих, бясалгалын хөг аялгуу сонсох /байгалийн шиврээ бороо, сэвшээ салхи гэх мэт/
- Дэр, ор ая тухтай байх /хэт хатуу биш, хэт зөөлөн бус/
- Ямар ч үед агаарын солилцоо сайтай орчинд унтах. /өвөл ч агаар сайтай өрөөнд унтах/
- Унтах хүртлээ олон цагаар зурагт, кино үзэхгүй байх
- Хэт мэдрэг хүмүүс сэтгэл санаагаа хямраадаг элдэв зүйл, үйл явдал, орчин, нөхцөлөөс зайлсхийж сурах
- Унтахын өмнө, орой, үдийн хойно уурлаж бухимдахгүй байх
- Унтахын өмнө утсаар хэн нэгэнтэй удаан ярихгүй, сайн муу элдэв мэдээлэл хүлээн авахгүй байх
- Унтахаас өмнө интернэтийн орчинд элдэв зүйл үзэхгүй байх
Бидний зүгээс дараах зөвлөмжийг нэмж өгч байна.
Унтах үед ядаж 5 мэдрэхүйн тархи амарч байх ёстой байдаг. Тархи амрахгүй, тархины эсүүд ажиллаад байвал бид унтаж чаддаггүй.
Нойргүйдлийг анагаахын тулд дээрх шалтгаануудыг арилгахаас гадна, тархины хэвийн үйл ажиллагааг богино хугацаанд сэргээхийн тулд агаарт сайн гарч, оддын доор алхалж, усны толио ширтэж, тэнгэрийн хаяаг ажиглаж, байгалийн хөг аялгууг сонсож, эрчмээ нөхөхөөс гадна хөдөлгөөнт бясалгал хийж, эрчмийн ховсод орж, тархины эсүүдээ тэтгэх нь зүйтэй.
