
Сүнсний сэрэлт
ХОВСЫН ЭМЧИЛГЭЭ ба МОНГОЛ БӨӨ МӨРГӨЛ
8. ЗАЛУУЖУУЛАХ ХОВС ЭМЧИЛГЭЭ
ЭМЧИЛГЭЭНИЙ АГУУЛГА
ЗАЛУУЖУУЛАН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ нэг сарын засал, эмчилгээнийхээ АГУУЛГЫГ танилцуулъя.
Зүс царайны гоо сайхныг зүрх сэтгэлийн гоо сайхан бүтээдэг.
Сэтгэл амгалан бол бие амгалан
Бие амгалан бол зүс амгалан
Хөгшрөлтийн тухай ойлголтыг энэ цагийн бид их өөрөөр мэддэг, өөрөөр хардаг юм байна. Тодруулбал, зөвхөн махан биеэ арчиж тойглох, хоол хүнсэндээ анхаарах, унтаж амрах, ая тухыг эрэлхийлэх гэж ойлгодог гэх үү дээ. Гэтэл бүх зүйл дуализм буюу хоёр талтай байдаг. Өөрөөр хэлбэл арга ба билэг гэсэн хоёр тал гэж ойлгож болно. Мөн арга билгийн алтан харьцаа гэсэн ойлголт байна.
Тэгэхээр билгийн хүчин дор арга биеийг хэрхэн гоо үзэсгэлэнтэй болгох боломж байдгийг олонд ойлгуулахыг зорьж буй юмаа.
Энэ цагт алтернатив анагаах ухаан их хөгжиж байгаа билээ.
Тэгэхээр энэ бол тийм нэгэн нэн өвөрмөц арга ухаан юм. Угтаа нь бол эртний л эрдэм ухаан. Эрт цагт бүгд л мэддэг, таньдаг, хэрэгжүүлдэг байсан энгийн зүйл.
Аугаа бүхэн энгийн гэдэг үгийг амьдрал дээр нотлон харуулах боломж байгааг таниулах зорилго бас бий. Бас эрчмийн шид хүч чадлыг нийтэд таниулах зорилго байна. Эцсийн дүндээ чинад сэтгэлгээг таниулах, гүн сэтгэлгээг үйл болгох гэх мэт олон шийдлүүд бидэнд байна.
Аз жаргалын үндэс - эрүүл амьдрах соёл
Залуу явахын үндэс - эрүүл бие
Эрүүл биеийн аз жаргалаа өөрсдөө бүтээж сурцгаая.
1 дэх өдөр
Лекц: Хөгшрөлт гэж юу вэ? Хөгшрөлтөд эрчим хэр нөлөөтэй вэ? Хөгшрөлтийн шинж тэмдгүүд, хөгшрөлт ба эс, хөгшрөлт ба эд, хөгшрөлтийн ангиллууд, хөгшрөлтөд нөлөөлөх хүчин зүйлс.
Дадлага: 5 цул эрхтний хөгшрөлт, 6 сав эрхтний хөгшрөлт, ясан эдийн хөгшрөлт, булчин ба зөөлөн эдийн хөгшрөлт,
7, 49 хүрдний засал, хүрдний эрчмийн хэм, хэмжээг хэвийн болгох
2 дахь өдөр
Хөгшрөлт ба сэтгэл, тэдгээрийн хамаарал. Сэтгэлийн сөрөг хөдлөлүүд хөгшрөлтөд хэрхэн нөлөөлдөг вэ?
Дадлага: Үзэн ядалт, цөхрөл, гомдлууд хөгшрөлтөд нөлөөлдгийг бататгах туршилтуудыг хүн бүр дээр хийж таниулах.
Сэтгэл биеийн өвчин, эмгэг, травм, шархнуудыг анагаах ховс засал, Сэтгэлийг хүрд тус бүрээр засах нь. окситоцин, сератонин, эндорфин даавар ялгаруулж, сэтгэлээ анагааж амар амгаланд хөтлөгдөх аргачлал, туршилтаар хүн бүрд нотлон анагаах нь.
3 дахь өдөр
Лекц: Хүний бие дэх амин элементүүд, тэдгээрийг амин эрчмээр нөхөх арга ухаан.
Дадлага: Амин элементүүдийн дутагдал болоод илүүдэл хөгшрөлтөд нөлөөлдгийг батлах туршилтуудыг хүн бүр дээр хийж үзүүлэх
Хүчилтөрөгчийг үүтгэгч эрчмээр нөхөх, нүүрстөрөгчийг үүтгэгч эрчмээр нөхөх
4 дэх өдөр
Устөрөгч, Азот, Кальцийг үүтгэгч эрчмээр нөхөх
5 дахь өдөр
Фосфор, Кали, Хүхрийг үүтгэгч эрчмээр нөхөх,
6 дахь өдөр
Натри, Хлор, Магнийг үүтгэгч эрчмээр нөхөх
7 дахь өдөр
Хром, Зэс, Фторыг үүтгэгч эрчмээр нөхөх
8 дахь өдөр
Иод, Төмөр, Манганыг үүтгэгч эрчмээр нөхөх
9 дэх өдөр
Молибден, Селен, Цайрыг үүтгэгч эрчмээр нөхөх
10 дахь өдөр
Чөлөөт радикал, Антиоксидант, Алт, Мөнгийг үүтгэгч эрчмээр нөхөх
11 дэх өдөр
Уураг ба аминхүчил, Гистидин, Цистейн, Лейцин, Изолейциныг нөхөх
12 дэх өдөр
Лизин, Метионин, Фенилалалин, Тирозиныг нөхөх
13 дахь өдөр
Треонин, Валин, Триптофан, Аланин, Аспарагиныг нөхөх
14 дахь өдөр
Аспарагины хүчил, Глутамины хүчил, Аргинин, Пролин, Серинийг нөхөх
15 дахь өдөр
Амин хүчил, Глутамин, Глицин, Гидроксизилин, Орнитин Цитрулин бусад амин хүчлүүдийг нөхөх
16 дахь өдөр
Аминдэм А, Е, С, Д, К, В аминдэмүүд
17 дэх өдөр
Эс, үүдэл эс, Арьсны эсүүдийг эрчмээр засах, нөхөн төлжүүлэх
18 дахь өдөр
Арьсны өнгөн хөрс, Кератиноцит эс, Меланоцит эсийг анагаах, нөхөн сэргээх, ургуулах
19 дэх өдөр
Өнгөн хөрс, арьс Лангергансын эс, Ламелляр бие, Лизоцим, Интерферон, Филагрин, Полимотор эс
20 дахь өдөр
Жинхэнэ арьс, жинхэнэ арьсны эсүүд, холбогч эд, цусны эргэлт, тос, хөлсний булчирхай, үсний гадна бүрээс, дэлдгэр булчин
21 дахь өдөр
Жинхэнэ арьс, Эластин утас, Коллаген утас, Торлог утас, Эсийн завсрын матриц, газрын бодис
22 дахь өдөр
Эсийн гаднах матриц фибобластууд суурин эсүүд, нүүдэлчин эсүүд
23 дахь өдөр
Холбогч эд, Холбогч эдийн эсүүд, Эсийн холболтууд
24 дэх өдөр
Арьсны мэдрэлийн эсүүд, төгсгөлүүд, Меркелийн бие, Меснерийн бие, Паччины (Пацины) бие, Руффины бие, үсний ёзоорын мэдрэл
25 дахь өдөр
Арьсны суурийн давхарга, суурийн мембран, суурийн эс, өөхөн давхарга, фасци тууз, өөхний эс
26 дахь өдөр
Арьсны мэдрэлийн торлог утаснууд, Гавал тархины 12 мэдрэл
27 дахь өдөр
Булчингийн эд, булчингийн эсийг анагаах
28 дахь өдөр
Нүүрний булчингууд, 18 булчингийн 18 хүрдүүдийг идэвхжүүлж, нүүрний булчинг чангаруулах
29 дахь өдөр
Нүүрний цусан хангамж, цусны эсүүд, цусан хангамжийн 9 хүрдийг идэвхжүүлж, цусан хангамжийг сайжруулах, Нүүрний тараагуур судасны 13 хүрдийг идэвхжүүлж, цусны урсгалыг идэвхжүүлэх
30 дахь өдөр
Нүүрний хураагуур судасны хүрдүүд, Нүүрний тунгалгийн тогтолцооны 17 хүрдийг идэвхжүүлэх, арьсыг хоргүйжүүлэх, эрүүлжүүлэх
31 дахь өдөр
Нүүрний цахилгаан соронзон орон, гавал тархины 12 мэдрэлийг сайжруулах, хүрдүүдийг идэвхжүүлэх, Нүүрний 11 ясыг бэхжүүлэх, ясны хүрдүүдийг идэвхжүүлэх, ясны хэмийг нэмэгдүүлэх, арьсыг цогцоор нь сэргээх эмчилгээ.
