top of page

Сүнсний сэрэлт
ХОВСЫН ЭМЧИЛГЭЭ ба МОНГОЛ БӨӨ МӨРГӨЛ
ГАДААД ХӨТӨЛБӨР 2025
БӨӨГИЙН АЯЛАЛ

-
Хөтөлбөрийн танилцуулга :
Манай 14 хоногтой хөтөлбөрийн давуу тал нь 14 хоногийн турш Ховсын эдгэрлийн эмчилгээнээс (Хайхэм I, II сувилал) гадна 10 хоногийн турш бөө улаач нартай хасын эрчимтэй газруудаар хамт аялан тэдний бөөгийн зан үйлд оролцон эмчилгээ, сургалт зэрэг олон үйлчилгээг авах боломжтой юм.
Энэхүү 14 хоногийн Ховсын эдгэрлийн эмчилгээ, сургалт нь Монгол бөө мөргөлийн мэдлэгтэй танилцах, өөрийн сүнсээ сэрээж хүчжүүлэх аргуудад суралцах боломжийг суралцагчдад олгохоос гадна өөрийнхөө сэтгэлийн тэнцвэргүй байдал, эмгэг, шарх, зовиурын гол шалтгааныг олж харж арилгах, цаг хугацааны уртад далд ухамсарт гүн суугдсан сөрөг мэдээлэл, буруу код, буруу итгэл үнэмшил зэргийг үгүй хийх, сүнсэндээ хэрэгтэй буй үнэн зөв мэдээллийг шинээр суулгах зэрэг үнэн мэдлэгийг зааж таниулна.
Ингэж суралцахын тулд бид эхний өдрүүдэд
1. Таны сүнс болоод хүрдний гажиг, гэмтлийг үзэж тодорхойлох,
2. Далд ухамсарт буй сөрөг код, худал ташаа мэдээллүүдийг олж илрүүлэх,
3. Сэтгэлийн дотоодод буй шарх, эмгэг, өвчин, травмыг олж таних,
4. Удмын зүгээс хувь заяанд нөлөөлж буй таагүй мэдээллийг сөхөж унших зэргээр сүнсэн биеийн бүтэн оношилгоонд оруулж, энерги мэдээллийн түвшинд гүн цэвэрлэгээг хийснээр аялал болон сургалтыг илүү үр дүнтэй болоход анхаарна.
Бид хөтөлбөрт заагдсан засал, эмчилгээнүүдийг үзүүлэхийн зэрэгцээ зарим тохиолдолд тухайн хүний оношилгооны дүгнэлтэд үндэслэн шаардлагатай гэж үзвэл нэмэлт үйлчилгээ, тусгай эмчилгээнүүдийг үзүүлдэг байгаа.
Түүнээс гадна манай сургалт эмчилгээнүүд нь Монголын хамгийн өндөр энергийн төв гэгдсэн байгалийн үзэсгэлэнт газар Цонжин болдогт байрлах Хайхэм I, II өргөөнд явагдах ба энэ байршил нь эмчилгээний үр дүнд эерэг нөлөөллийг сайн үзүүлдэг юм.
Сургалтыг манай туршлагатай хамт олон удирдан явуулах ба ихэнхи багш нар нь газар тэнгэрийн хүчийг авсан, өндөр мэдлэгтэй, мэдрэмжтэй улаач хүмүүс байдгаараа тун онцлогтой.
Аяллын явцад өдөр бүр бөөгийн зан үйл, галын тахилга, тэнгэрийн тахилга зэргийг хийж, мөн улаач нарын сургалт явагдах ба энэ үед бөө мөргөлийн соёлоос та бүхэн сонирхон үзэх, хүсвэл оролцох ч боломж нээлттэй байх болно.
Бид ховсын олон техникуудыг ашиглахаас гадна бясалгал, төвлөрөл хийлгэх, амьсгалын техник дасгалууд хийлгэх, хөдөлгөөн засал хийлгэх зэргээр бөөгийн эмчилгээний олон аргуудыг сонирхуулахы зэрэгцээ, эрүүл, зөв хоолоор үйлчилж, газар дэлхийтэй харьцах соёлд бас сургах болно. Жишээ нь: өргөл хэрхэн өргөх, мөргөл хэрхэн үйлдэх, залбирал хэрхэн хийх гэх мэт.
Түүнээс гадна эх дэлхийн таван махбодын эрчмийг махан биед нөхөх эмчилгээг ховсоор болон махан биеэр хэрхэн хийхийг үзүүлж сонирхуулна.
Манай байгууллага нь эртний монголчуудын алтернатив эмчилгээний дээрх олон аргуудыг Монгол бөөгийн эрдэм ухаантай хослуулан сургалт, эмчилгээгээр зэрэг явуулж эхэлсэн анхны төв юм.
Энэ зуны манай “Огторгуйн ховс” бөөгийн аяллын хөтөлбөр альтернатив анагаах эмчилгээний аргуудыг багтааж шинэчлэн батлагдсан тул та бүхэн сонирхсон мэдээллээ бидэнтэй холбогдон авах боломжтой.
-
Сургалтын баталгаажсан он сар өдөр, үнэ :
15/06/2025* | 28/06/25* | 2700€ | 2400€ | Баталгаажсан |
Эхлэх огноо
Дуусах огноо
Үнэ 2-4 хүн
Үнэ 5-8 хүн
Нөхцөл
*Нар буцах өдөр Бөөгийн онцгой үйлтэй 22/06/2025.
-
Ховс заслын эмчилгээ сургалтын дэлгэрэнгүй мэдээлэл :
Дэлгэрэнгүй хөтөлбөр
Хөтөлбөрийн давуу тал
Төлбөрт багтсан үйлчилгээ
Төлбөрт багтаагүй үйлчилгээ
Орчуулагч нарын мэдээлэл
Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлэх вэ?
Сургалтанд хэрхэн бэлдэх вэ ?
- Зургын цомог :
bottom of page